Монгол хэлнээ хий биесийг илэрхийлсэн олон үгс бий. Чөтгөр, албин, тийрэн, ороолон, ад зэтгэр, хий үзэгдэл, сүг сүүдэр гэх мэт. Гэвч бид төдийлөн ялгааг нь мэддэггүй. Ер оршин байдаг эсэх нь ч мэдэгддэггүй. Мэдээж хэрэг шинжлэх ухаан баталгаа шаарддаг учраас иймэрхүү ойлголтуудыг үгүйсгэдэг. Гэхдээ үүнийг судладаг салбар буюу Чөтгөр судлал (демонологи), судладаг хүн буюу Чөтгөр судлаач (демонологич) нар бий. Үнэн худлыг нь эс мэдэх ч сониуч зан хэмээх "ад" нэгэнт хүн төрөлхтний мөнхийн дагуулаас хойш бага сага мэдлэг цуглуулан, энэ талаараа олонтой хуваалцая хэмээн шийдлээ. Монгол хэлзүй талаасаа хамгийн ерөнхий утгыг нь чөтгөр хэмээх үг гаргаж байгаа учир цаашид ерөнхий нэршлийг үүгээр явахаар тогтъё.
Соёл бүрт өөр өөрийн гэсэн чөтгөр бий. Энэ талаар ном сударт үлдээсэн нь олон, аман зохиолд үлдсэн нь дийлэнх.
Христийн шашинд чөтгөрийг ихэвчлэн Сатан, Люсифер юм уу, ямаан биетээр төлөөлүүлсэн нь хамгийн явцуу ойлголт гэж болно. Англи хэлний demon хэмээх үг грекийн daemon буюу хүчит сүнс, тэнгэр (deity, divine power хэмээх утгыг монгол уламжлалыг бодолцон ийн дүйцүүлэв) хэмээх үгнээс гаралтай. Тэр үеийн аливаа бурхдыг сүслэн бишрэхээс бус сайн муу хэмээн шүүдэггүй байв. Харин Христийн шашин дэлгэрсэн даруйдаа хуучин шашин болон бөө мөргөлтэй нүүр тулжээ. Ертөнцийн эзнийг цор ганц хэмээн баталж бусдад түгээх хэрэгцээ байсан учир эдгээр шүтлэгийн хуучин бурхад, тэнгэр зэргийг үгүйсгэн муушаасан нь энэ. Тухайлбал дээр дурдсан ямаан эвэрт чөтгөр нь зугаа цэнгэл, дарсанд дурлагч хуучин бурхан Даенесис болон түүний дагалдагч хагас ямаа, хагас хүн Сатируудаас санаа авсан нь дамжиггүй. Сатаны талаар маш олон үзэл санаа, тэр ч бүү хэл Сатаныг шүтдэг хүмүүс хүртэл байдаг. Библийн сургааль ёсоор бол Сатан нь уруудсан архад, хүн төрөлхтнийг нүгэлд уруу татагч юм.
Харин исламын шашинд чөтгөр, муу ёрын сүнс гэхээсээ илүү жинн хэмээх ойлголт өргөн дэлгэр тархжээ. Жинний талаар янз бүрээр л өгүүлдэг бөгөөд нийтлэг ойлголтоосоо ялгаатай нь олон. Ямартаа ч дөрвөн төрлийн жинн оршин байдаг бөгөөд эдгээр нь хүний биед хувилсан жинн буюу Амир, хорон муу санаат Шайтан, тэнгэртэй тэрслэгч хүчирхэг шайтан буюу Марид, тэргүүн шайтан Ифрит нар болой. Үүн дээр нэмээд хүүхэд айлгагч Бу-бу, эр хүнийг уруу татагч Сила, цөлд амьдрагч Гулл зэрэг өөр олон төрлийн жинн ардын аман зохиолд мэр сэр дурдагддаг.
Харин сонгодог буддын сургаалийг ойлгоход ихээхэн ярвигтай гүн ухааны шинжтэй. Нэг талаас харах юм бол чөтгөр оршин буй мэт, харин нөгөө талаасаа бол чөтгөр хэмээгч нь хүмүүний сэтгэлд оршигч шунал, хүсэл тачаал, уур хилэн зэрэг гэгээрэлд хүрэхэд саад учруулагч хүний араншин гэж ойлгож болмоор ч юм шиг. Харин Буддын шашин хожим Түвдэд дэлгэрэхдээ утга санаа, хэлбэр маяг нь ихээхэн өөрчлөгджээ. Христийн шашнаас ялгаатай нь Буддын шашин дэлгэрэхдээ хавчин гадуурхахын оронд хуучин шүтлэгтэй уусан хэлбэржиж байсан. Магадгүй Ведийн гүн ухаант Энэтхэг орноос ялгаатай, хахир хатуу уур амьсгал бүхий практик хэрэглээг нэгт тавихаас өөр аргагүй нөхцөл байдалтай улс орнуудад түгэн дэлгэрэх өөр арга байгаагүй болов уу. Ямартай ч Буддизм Түвдэд очоод тэндхийн уламжлалт Бон шүтлэгтэй холилдон олон бурхант, ягшмал дүрэм бүхий, гүн ухаан гэхээсээ илүүтэй заавал дагаж мөрдөх ёс бүхий шашин болсон аж. Үүнийг дагаад бурхадынх нь тоо ч, чөтгөрийнх нь тоо ч өсжээ. Энэ талаар цааш дэлгэрүүлбэл үндсэн сэдвээсээ гажих учраас цааш үргэлжлүүлье.
Одоо цагт хамгийн нөлөөтэй гурван шашинд чөтгөрийг ийн үздэг аж. Харин үүнээс өмнөх шашин шүтлэг, итгэл бишрэлд чөтгөрийг хэрхэн болгоодог нь тун сонирхолтой.
Хүн төрөлхтний анхны шүтлэг болох бөө мөргөлд алив байгалийн хүчин, мод чулууг өөрийн эзэнтэй хэмээн үздэг байж. Тэдгээр нь хүний нүдэнд үзэж гарт баригдахгүй атлаа өөр өөрсдийн хүч чадалтай, өөр өөрийн гэсэн араншинтай. Чухам эдгээр хүчнүүдтэй нийцэн амьдрах нь бөө мөргөлийн гол санаа нь болов уу. Дараачаар нь бөө мөргөл дэвшилтэт шатанд гарч өөрийн гэсэн дагагчид, институт бүхий шашнууд үүсэж эхэлжээ. Тухайлбал Грекийн шашны бурхадыг өнөөгийн нүдээр харвал ёс суртахууны доголдолтой, ашиг сонирхлын зөрчилтэй мэт санагдана. Бурхадаас хүч чадлаар арай дутуу хагас бурхад, тэнгэрүүд ч бий. Энэ үеэс хүмүүс өөрсдийн зам мөрд саад бологч, хүн төрөлхтөнд мууг үйлдэгч сүнс, тэнгэрүүдийг чөтгөр хэмээн нэрийдэх болсон аж. Египетийн шашинд ч ийм санаа цухалздаг. Хүн төрөлхтний эртний соёлын өв Хиндү шашинд асураг сайн муугийн аль нь ч байж болно гэж үздэг. Мөнхүү Брахман нь нэг бодлын чөтгөр, нөгөө бодлын бурхан. Кришна ч мөн бүтээгч, мөн сөнөөгч. Хэрвээ Христийн шашныг сайн ухаж уншвал чөтгөр- сахиусан тэнгэр хоёр яг л нэг зоосны хоёр тал.
Бөө мөргөлд алив газрын эзэд, сүнсийг өөрийн биед оршоож, тэдний хүч чадлыг ашигладаг. Харин баруунд тусгай ёслол үйлдэн биегүй чөтгөрийг биежүүлэн, өөрийн зорилгодоо ашиглагч шулам, чөтгөрийн тайлгач нар гэсэн ойлголт байдаг. Зорилго нь үйлдлээ зөвтгөдөг учир тэдгээр хүмүүсийг зөв буруу гэж шүүх аргагүй ч юм шиг. Үг гэдэг их хүчтэй. Библ хүртэл "Эхэнд үг байсан" гэж эхэлдэг. Хүн төрөлхтний оюун санаанд Бурхан гэж ямагт сайны дүрээр, Чөтгөр гэж муу муухайг төлөөлүүлэх үг болон үлджээ. Гэвч үнэн учрыг хэн мэдлээ. Сайн муугийн хэмжүүрийг хэрхэн тавих вэ? Хэн тавих вэ? Бодох л асуудал.
(Миний бие цаашид энэхүү сэдвийг дэлгэрүүлэн судалж, шашин тус бүрийн чөтгөрүүдийг илүү тодорхой тайлбарлан таниулах эрмэлзэлтэй. Мэдлэг бол хүч. )

Comments
Post a Comment